
Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-28 08:10:44
1 хоногийн тойм
2021 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр, Төв, Сэлэнгэ, Дархан аймгийн нутгийн зарим газраар 0.0-1.2 мм цас орсноос хамгийн их нь Увсын Малчин, Хөвсгөлийн Цагааннуурт 1.2 мм, Завханы Тэсд 0.7 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховдын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт 17 см, Сэлэнгийн Бугантад 16 см, Увсын Давст, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат, Сэлэнгийн Зэлтэр, Хүдэр, Баянхонгорын Байдраг, Завханы Цагаанчулуут, Сүхбаатарын Сүхбаатар, Түмэнцогтод 13-15 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-7 градусаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Эг үүр, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -22..-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -4...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн зүүн хэсгээр 1-8 градусаар хүйтэрч, баруун хэсгээр 1-15 градус дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -34....-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -27...-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-20 градус, бусад нутгаар -23...-29 градус хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт хялмаа хаясан. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -39 градус, бусад хэсгээр -31 градус, өдөртөө -20...-22 градус байв.
Цаг уур орчны шинжилгээний газар
Урьдчилан мэдээлэх хэлтэс

Онцлох мэдээ
11 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/28



7 м/с


Шинэ мэдээ

